+976 7011-9611info@molongoo.mn
Бид 1995 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.

Нийгмийн Хариуцлага

Бид шударгаар өрсөлдөх зарчмаар, байгаль орчин, хүний эрүүл мэндэд ээлтэй, олон улсын чанарын шаардлага хангасан, аюулгүй ажиллагааны стандартыг хангах, бүтээн байгуулалт хийх замаар, улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах зорилгоор МОЛОНГОО ХХК- г үүсгэн байгуулсан.

Бид аль болох олон ажлын байр бий болгож, ажилгүйдлийн түвинг бууруулахад дэм болохыг зорьж ажиллана.

Ажиллагсдынхаа хөдөлмөрийг шударгаар үнэлж, хэн үр бүтээлтэй, идэвх санаачлагатай ажиллаж байгаад илүү цалин хөлс олгох, хөгжин дэвших, тэдний нийгмийн асуудлыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, улмаар нийгмийн байр суурийг дээшлүүлэхийг эрмэлзэнэ.

Төрийн байгууллага, ажилнууд, бизнесийн түншүүд, иргэдтэй харилцахдаа бид авилгалаас ангид шударга бизнесийн зарчмыг хатуу баримтална.

Нийгмийн харилцаанд оролцохдоо үнэнч байдал, шударга ёс, цэвэр ариун ёс зүй, зөв ёс суртахууныг удирдлага болгож, ажлынхаа үр дүнг үнэн зөв тайлагнаж, хуулийн дагуу улсад шударгаар татвар төлнө.

Мөн бид 2014 оноос эхлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих сайн үйлсийн аяныг өрнүүлэн ажиллаж байна.