+976 7011-9611info@molongoo.mn
Бид 1995 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.

Бидний Тухай

ҮҮСЭЛ ХӨГЖИЛ

“МОЛОНГОО”  компани нь нефть, хийн түлшний барилга байгууламжийн  зураг төсөл боловсруулах зорилгоор  Тээврийн эрдэм шинжилгээ, зураг төслийн институтийн “Авто-нефть аж ахуйн зураг төслийн товчоо” -ны мэргэжлийн инженерүүдийн санаачилгаар “ОЙЛ” ХЭАА нэртэйгээр 1995 онд  үүсгэн байгуулагдсан.

Манай компани нь газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн, хийн түлшний барилгын салбар дахь Монголын хамгийн анхны хувийн хэвшлийн мэргэжлийн зураг төслийн байгууллага юм.

2010 оноос  үйл ажиллагааны  чиглэлээ өргөжүүлэн нефть бааз, шатахуун түгээх станцын тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн худалдаа эрхлэх болсон бөгөөд  Олон Улсын стандартын шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гадаадын10 гаруй компанийн Монгол дахь албан ёсны худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байна.

2013 оноос шатахууны саванд шингэний аргаар оноололын хүснэгт (таблиц) зохиох, тоног төхөөрөмжийн ашиглалтын үеийн засвар үйлчилгээ хийх болсон. Ингэснээр тухайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг ААНБ-уудад богино хугацаанд, бага зардлаар, чанартай ажил үйлчилгээг нэг дороос авах боломжийг олгосон.

Мөн  уул уурхай, эрчим хүч, зам тээврийн салбарын төрийн өмчит, гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн захиалгаар хөрөнгө оруулалтын төсөл боловсруулах, зохиогчийн болон захиалагчийн хяналт тавих, техник технологи үйл ажиллагааны аргачлал боловсруулах, төсөл хэрэгжүүлэхэд зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлуудыг тус тус хийж байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО  

Хэрэглэгчээ эрхэмлэн дээдэлж, эрэлт хэрэгцээг нь бүрэн хангасан бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг эрхэлдэг, дэлхийн жишигт хүрсэн компани болно.

АЛСЫН ХАРАА

Салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, боловсон хүчнийг мэргэшүүлэн чадвахижуулах, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулахад төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодтой хамтран ажиллаж, эх орноо хөгжилд хөтлөхөд хувь нэмрээ оруулна.