+976 7011-9611info@molongoo.mn
Бид 1995 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.

Шингэний аргаар оноололын хүснэгт зохиох

Манай улсад шатахуун нөөцлөх саванд оноололын хүснэгтийг  2 аргаар зохиож байна.Үүнд:

  1. Савны  геометр хэмжилтийн дүнд математик тооцоо,  энгийн программ /Volume гэх мэт/ ашиглан  тооцоолол хийх;
  2.  2 ба 3 хэмжээст олон өгөгдөл бүхий нарийн программ хангамж, насос, тоолуур автомат хэмжигч зэрэг ажлын багаж хэрэгсэл ашиглан ажлын шингэнээр хэмжилт хийж тооцоолох;

              Туршилтаас үзэхэд  ажлын шингэнээр бодит хэмжилт хийж тооцоолох  арга нь математик тооцоололын аргыг бодоход илүү нарийвчлалтай  буюу зарим тохиолдолд 100 дахин илүү нарийвчлалтай тооцоолол хийгдэж байна.

Манайх нарийвчлал сайтай  буюу ажлын шингэнээр хэмжилт хийж, тооцоолох аргаар оноололын хүснэгтийг хийж байна.

Энэ аргын давуу тал:

  • Богино хугацаанд нарийвчлал өндөртэй зохионо.
  • Бүхий л үйл ажиллагаа автоматжуулагдсан учир хүний хүчин зүйл хөндлөнгийн оролцоотой алдаа гарахгүй.
  • Оноолтын хүснэгтийн хэмжилт хийгдэх савыг заавал суллаж цэвэрлэх, нагаар буюу тэсрэх орчныг аюулгүй болгосны дараа саванд орж геометрийн хэмжилт хийх шаардлагагүй.
  • Ажиллаж буй ШТС-ын хэвийн үйл ажиллагааг тасалдуулахгүйгээр зохиох боломжтой.